Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ХАБЭА-н сургалтын байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийлээ

Хөдөлмөр, нийгмийн Хамгааллын сайдын 2019 оны А/370 дугаар тушаалаар баталсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах, шалгалт авах журам”,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХАБЭА-н сургалтын байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийлээ
ХАБЭА-н сургалтын байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийлээ. Зураг: МҮОНРТ

Хөдөлмөр, нийгмийн Хамгааллын сайдын 2019 оны А/370 дугаар тушаалаар баталсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах, шалгалт авах журам”, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайдын 2023 оны А/134 дүгээр тушаал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/122 дугаар тушаалыг тус тус үндэслэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулж буй сургалтын байгууллагуудад хяналт үнэлгээг амжилттай хийж дууслаа.

Хяналт үнэлгээг ХАБЭА-н үндэсний хорооны гишүүд, ХНХЯ-ны салбарын хяналтын газар, Зам, тээврийн хөгжлийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн төлөөллийн 18 багийн 54 гишүүн зохион байгуулав.

2023 оны аравдугаар сарын 5-ны байдлаар 127 сургалтын байгууллага үйл ажиллагаа явуулж байна гэж ХНХЯ-наас мэдээллээ.

Хуваалцах