Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хачгаар дамжих халдвар 802 сэжигтэй тохиолдол мэдээлэгджээ

Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Хөвсгөл, Ховд, Хэнтий, Дорнод, Дорноговь, Дундговь, Дархан-Уул, Өвөрхангай, Өмнөговь,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хачгаар дамжих халдвар 802 сэжигтэй тохиолдол мэдээлэгджээ
Хачгаар дамжих халдвар 802 сэжигтэй тохиолдол мэдээлэгджээ. Зураг: МҮОНРТ

Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Хөвсгөл, Ховд, Хэнтий, Дорнод, Дорноговь, Дундговь, Дархан-Уул, Өвөрхангай, Өмнөговь, Орхон, Завхан, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс, Төв аймгийн 105 сум,нийслэлийн 7 дүүрэгт хачгаар дамжих халдварын 802 сэжигтэй тохиолдол мэдээлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 20.3 хувиар эпидемиологийн 23-р долоо хоногтой харьцуулахад 36.6 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй
байна.

6 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар хачигт риккетсиоз 91(11.3хувь), хачигт боррелиозын 16(2.1хувь), хачигт энцефалит 7(0.9 хувь) тохиолдол тархвар судлал, эмнэлзүй, лабораторийн шинжилгээгээр онош батлагдаж, 77 тохиолдлын онош үгүйсгэгдээд байна.

Хуваалцах