Хачгаар дамжих халдвар өмнөх оны мөн үеэс 13.9 хувиар бага байна
Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Хөвсгөл, Ховд, Хэнтий, Дорнод, Дорноговь, Дундговь, Дархан-Уул, Өвөрхангай, Өмнөговь, Орхон, Завхан, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс,
Мэдээллийн алба

Хачгаар дамжих халдварт өвчний сэжигтэй тохиолдол: Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Хөвсгөл, Ховд, Хэнтий, Дорнод, Дорноговь, Дундговь, Дархан-Уул, Өвөрхангай, Өмнөговь, Орхон, Завхан, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс, Төв аймгийн 106 сум, нийслэлийн 7 дүүрэгт хачгаар дамжих халдварын 1096 сэжигтэй тохиолдол мэдээлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 13.9 хувиар бага байна.
Хачигт риккетсиозын 816 сэжигтэй тохиолдлын 199(24.4 хувь), хачигт энцефалитын 185 сэжигтэй тохиолдлын 32(17.3 хувь), хачигт боррелиозын 95 сэжигтэй тохиолдлын 24 (25.3 хувь) тархвар судлал, эмнэлзүй, лабораторийн шинжилгээгээр тус тус онош батлагдсан байна.


















