Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хадан хясаанаас унаж амиа хорлохыг завдсан эмэгтэйг аврав

Ховд аймгийн төвөөс 5 км-т орших “Шүүтийн тохой”-д хадан хясаанаас унаж амиа хорлохыг завдсан эмэгтэйг ОБЕГ-ын харьяа Эрэлч нохойн албаны дарга ахлах дэслэгч Ш.Отгонжаргалаар ахлуулсан гурван алба хаагч өнөөдөр 09:40 цагт шуурхай аврах ажиллагаа зохион байгуулан амийг нь аварсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хадан хясаанаас унаж амиа хорлохыг завдсан эмэгтэйг аврав
Хадан хясаанаас унаж амиа хорлохыг завдсан эмэгтэйг аврав. Зураг: МҮОНРТ

Ховд аймгийн төвөөс 5 км-т орших “Шүүтийн тохой”-д хадан хясаанаас унаж амиа хорлохыг завдсан эмэгтэйг ОБЕГ-ын харьяа Эрэлч нохойн албаны дарга ахлах дэслэгч Ш.Отгонжаргалаар ахлуулсан гурван алба хаагч өнөөдөр 09:40 цагт шуурхай аврах ажиллагаа зохион байгуулан амийг нь аварсан байна.“Шүүтийн тохой” дахь баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газрын сургалтын төвд ОБЕГ-ын харьяа Эрэлч нохойн албаны бүрэлдэхүүн болон АНУ-ын Аляскийн үндэсний гвардын Хавайн “Нохой сургалтын төв”-ийн сургагч багш нарын хамтарсан өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага, сургалт явагдаж байсан юм.Амиа хорлохыг завдсан эмэгтэйг Эрэлч нохойн албаны нохой хөтлөгч ахлах ахлагч Б.Дэлгэрсайхан, ахлагч Ц.Нямбаяр дэд ахлагч Б.Ерөөлт нар аварч, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Хуваалцах