Хагийн нуурт 2 иргэн осолджээ
Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Үнээн-Ус багийн “Оргих” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 75/ Улаанбаатар хотоос-Баян-Өлгий аймгийн чиглэлд зорчиж явсан 37-06 УБҮ улсын дугаартай 2 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан
Мэдээллийн алба

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Үнээн-Ус багийн “Оргих” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 75/ Улаанбаатар хотоос-Баян-Өлгий аймгийн чиглэлд зорчиж явсан 37-06 УБҮ улсын дугаартай 2 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 2018 оны нэгдүгээр сарын 08-ны өдрийн 13:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашинтайгаар 01.09-ний өдрийн 12:10 цагт хүрэлцэн очиж, автомашиныг цаснаас татан гаргаж, аюулгүй газарт хүргэсэн байна.
Мөн Ховд аймгийн Мөст сумын Давст багийн Давст гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 175 км-т, Манхан сумын төвөөс урд зүгт 90 км-т/ “Хагын нуур”-нд Манхан сумын Ботгон багаас Мөст сумын Давст багийн чиглэлд зорчиж явсан 61-83 ХОА улсын дугаартай “УАЗ-469” загварын 4 зорчигчтой автомашин нуурын усанд живж, А /60 настай, эрэгтэй/, Б /36 настай, эрэгтэй/ нар осолдсон тухай дуудлагыг 2018 оны нэгдүгээр сарын 09-ний өдрийн 20:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 7 иргэн, 1 автомашин, нийт 19 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.


















