Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэл гүүрийн барилгын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэл 1.4 км зам 57 у/м гүүрийн хамт барих төслийн гүүрийн барилгын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэл гүүрийн барилгын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэл гүүрийн барилгын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэл 1.4 км зам 57 у/м гүүрийн хамт барих төслийн гүүрийн барилгын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Авто замын барилгын трассын нөлөөлөлд нийт 113 нэгж, талбар өртсөнөөс 63 нэгж талбарт эд хөрөнгийн нөхөх олговрын үнэлгээ хийгдсэн.

Үүнээс 16 нэгж талбарын өмчлөгч, эзэмшигчтэй тохиролцож, 6 айлын газрыг бүрэн чөлөөлөөд байна. Ажлын явцтай НАЗХГ-ын дарга Ж.Тогтохбаяр танилцаж “Газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэх, цаг агаарын таатай үед авто замын барилгын ажлыг яаралтай эхлүүлэх” үүргийг холбогдох хүмүүст өглөө. Тус ажлын гүйцэтгэгчээр Мотор сервис ХХК ажиллаж байгаа юм гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Хуваалцах