Хайлаастын уулзвараас Дарь эхийн замын ажил хийгдэж байна
Өнөөдрийн байдлаар тухайн ажлын хүрээнд 57 у/м гүүр, 2 цэгт ус зайлуулах хоолойн ажил хийгдэж дууссан бөгөөд цахилгааны шугам, цэвэр усны шугамын шилжүүлэг, 2 уулзварт гэрлэн дохио суурилуулах, авто замын гэрэлтүүлгийн угсралт, борооны ус зайлуулах далд шугам болон авто замын барилгын ажил үргэлжлэн
Мэдээллийн алба

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 21 дугаар хорооны Хайлаастын уулзвараас Дарь эхийн зам хүртэл 1.4 км авто зам, 57 у/м төмөрбетон гүүрийн /Гадна тойруугийн хойд хэсгийн замын 3 дугаар хэсэг/ барилгын ажлын хүрээнд авто замын нөлөөлөлд нийт 105 нэгж талбар өртсөн бөгөөд 101 нэгж талбарт иргэдтэй зөвшилцөж, газар чөлөөлөлт хийгдсэн. Үлдсэн 4 нэгж талбарын өмчлөгч, эзэмшигчтэй зөвшилцөж, байна.
Өнөөдрийн байдлаар тухайн ажлын хүрээнд 57 у/м гүүр, 2 цэгт ус зайлуулах хоолойн ажил хийгдэж дууссан бөгөөд цахилгааны шугам, цэвэр усны шугамын шилжүүлэг, 2 уулзварт гэрлэн дохио суурилуулах, авто замын гэрэлтүүлгийн угсралт, борооны ус зайлуулах далд шугам болон авто замын барилгын ажил үргэлжлэн хийгдэж байна.



















