Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хайрганы үйлдвэрүүдийн зөвшөөрлийг сэргээнэ

Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж аж ахуйн нэгж байгууллагуудын тухайн жилийн батлагдсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг шалгаж, дүгнэлт гаргасан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хайрганы үйлдвэрүүдийн зөвшөөрлийг сэргээнэ
Хайрганы үйлдвэрүүдийн зөвшөөрлийг сэргээнэ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын захирамжаар түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашиглаж буй аж ахуйн нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр технологийн хатуу хучилттай авто зам, ложистикийн төв байгуулах хүртэл олборлолт, тээвэрлэлт хийхийг түр хориглосон.

Түүнчлэн цемент зуурмагийн үйлдвэр, барилгын компаниудыг хашаан дотроо болон засмал зам руу нийлэх хэсэгт тээврийн хэрэгслийн дугуйг цэвэрлэх зориулалтын талбайтай болгож, шаардлагыг биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгохгүй байхаар шийдвэрлэсэн.

Энэ захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж аж ахуйн нэгж байгууллагуудын тухайн жилийн батлагдсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг шалгаж, дүгнэлт гаргасан байна.

Тиймээс нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж тус ажлын хэсгийн дүгнэлт, захирамжийн холбогдох заалтуудын хэрэгжилт хангагдсан эсэхэд чиг үүргийн байгууллагуудын өгсөн санал зэргийг үндэслэж шаардлага хангасан түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгж байгууллагуудад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоор боллоо.

Хуваалцах