Хакүхо М.Даваажаргал, Рюүо Ноборү Э.Санчирболд нарын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна
2007 оны тавдугаар сарын 30-нд тэрбээр 22 насандаа Монголын хоёр дахь, гадаадын дөрөв дэх ёкозүна болж байв.
Мэдээллийн алба

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал 1985 оны гуравдугаар сарын 11 буюу энэ өдөр мэндэлжээ.
Түүний аав хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт, дархан аварга Ж.Мөнхбат Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат хэдий ч М.Даваажаргал Улаанбаатар хотод төрсөн юм.
2007 оны тавдугаар сарын 30-нд тэрбээр 22 насандаа Монголын хоёр дахь, гадаадын дөрөв дэх ёкозүна болж байв.
Мөн Рюүо Ноборү Эрхэм-Очирын Санчирболд 1983 оны энэ өдөр Улаанбаатар хотноо мэндэлжээ.

Тэрбээр анх 2000 оны гуравдугаар сард анхны башёдоо барилдаж, 2007 оны тавдугаар сард Макүчид дэвшсэн. Энэ зиндаанд 23 ялалт, 37 ялагдал хүлээсэн бол нийт 13 жил барилдахдаа 340 удаа ялалт, 322 удаа ялагдал хүлээж, 11 удаа өнжжээ.
Түүний хамгийн өндөр цол нь маэгашири юм.


















