Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Халаалтын зуухнуудын галлагаа, ажлын явцтай танилцлаа

Зуунмод сумын хэмжээнд өнөөдрийн байдлаар халаалтын 9 зуух гэмтэл, доголдолгүй, хэвийн үйл ажиллагаатай байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Халаалтын зуухнуудын галлагаа, ажлын явцтай танилцлаа
Халаалтын зуухнуудын галлагаа, ажлын явцтай танилцлаа. Зураг: МҮОНРТ

Төв аймгийн Онцгой комиссын шийдвэрээр аймгийн Онцгой комиссын гишүүдийг Зуунмод сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй халаалтын зуухнуудын үйл ажиллагаа, ажилчдын ажиллах нөхцөл байдлыг газар дээр нь очиж танилцах, хариуцлагатай эргүүлээр ажиллах хуваарь гаргаж ажиллуулах үүрэг өгсний дагуу дулааны зуухнуудын үйл явц, нөхцөл байдал, галлагаа, нүүрсний нөөцтэй танилцлаа.

Зуунмод сумын хэмжээнд өнөөдрийн байдлаар халаалтын 9 зуух гэмтэл, доголдолгүй, хэвийн үйл ажиллагаатай байна.

Ажиллах нөхцөл маш хүнд, цалин, хөлс бага байгаагаас зарим халаалтын зуухны ээлжийн ажилчдын хүний нөөцийн хомсдол үүссэн, галчийн орон тоо дутуу, одоо ажиллаж байгаа галч, слесариудын ажлын ачаалал их байна.

Үүнтэй холбоотойгоор хүний нөөцийн асуудлыг нэн шуурхай шийдвэрлэж, дутуу орон тоог яаралтай нөхөх арга хэмжээ авах шаардлагатай байна гэж Төв аймгийн ОБГ-аас мэдээллээ.

Хуваалцах