Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэхээр завдсан 24 этгээдийг үйлдэл дээр нь таслан зогсоожээ

Нийслэлийн цагдаагийн газраас “Шинэ жил-Эргүүл хяналт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд гудамж талбай олон нийтийн газар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн сонор сэрэмжийг дээшлүүлэх чиглэлээр нөлөөллийн ухуулга, сурталчилгааны ажлыг зохион байгуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэхээр завдсан 24 этгээдийг үйлдэл дээр нь таслан зогсоожээ
Халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэхээр завдсан 24 этгээдийг үйлдэл дээр нь таслан зогсоожээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн цагдаагийн газраас “Шинэ жил-Эргүүл хяналт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд гудамж талбай олон нийтийн газар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн сонор сэрэмжийг дээшлүүлэх чиглэлээр нөлөөллийн ухуулга, сурталчилгааны ажлыг зохион байгуулж байна.

Энэхүү ажлын хүрээнд өглөө, орой ажлын цаг эхлэх, тарах үеэр автобусны буудал орчимд халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор тусгай дуут дохио бүхий автомашины чанга яригчийг ашиглан зөвлөмж, сэрэмжлүүлэг өгч, халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэхээр завдсан 24 этгээдийн үйлдлийг таслан зогсоон бүртгэл судалгаанд авч, иргэдийг эд зүйлсээ хулгайд алдахаас урьдчилан сэргийлж ажилласан байна.

Хуваалцах