Халагдсан дайчдад зориулсан сургалт явагдлаа
Халагдсан дайчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд явагдсан тус сургалтын үеэр мэргэжил олгох сургалт, ажлын байрны захиалга, суурь болон ерөнхий боловсрол олгох сургалтын
Мэдээллийн алба

Дархан-Уул аймгийн Цэргийн штабаас сая халагдсан дайчдад зориулсан сургалтыг энэ сарын 19-ний өдөр зохион явууллаа.
Халагдсан дайчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд явагдсан тус сургалтын үеэр мэргэжил олгох сургалт, ажлын байрны захиалга, суурь болон ерөнхий боловсрол олгох сургалтын талаар холбогдох байгууллагууд мэдээлэл өгсөн байна.
Мөн Эрүүл мэндийн газраас мэдээлэл хийж гэрээт цэрэг ажлын байрны сурталчилгаа, хамгаалалтын байгууллага, албан бус боловсрол, нээлттэй ахлах сургууль болон МСҮТ-д хэрхэн суралцах юуг анхаарах гээд халагдсан дайчдад зориулсан олон ажлыг явуулсан юм гэж Дархан-Уул аймгаас мэдээллээ.


















