Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Халдвар судлалын үндэсний төвийнхөн Говь-Алтайд сургалт зохион байгууллаа

Манай улсын нутаг дэвсгэрт оршин суугаа 21 аймгийн эмч мэргэжилтнүүдийн чадварыг сайжруулах бүсчилсэн сургалтуудыг удаа дараа явуулж байгаа нь аймаг орон нутгийн эмч мэргэжилтнүүд ард иргэдийнхээ аюулгүй байдалд түлхүү анхаарал хандуулах гол тулгуур болж байна хэмээн холбогдох албаны зүгээс онцоллоо

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Халдвар судлалын үндэсний төвийнхөн Говь-Алтайд сургалт зохион байгууллаа
Халдвар судлалын үндэсний төвийнхөн Говь-Алтайд сургалт зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хот дахь халдвар судлалын үндэсний төвөөс дархлаажуулалтын дараах урвал хүндрэлийн тандалт, эмийн аюулгүй байдлын талаар баруун аймгуудын эмч мэргэжилтнүүдийг хамруулсан сургалтыг Говь-Алтай аймагт зохион байгуулж байна.

Уг сургалтыг халдвар судлалын үндэсний төвөөс бүсчлэн зохион байгуулж байгаа юм.

Манай улсын нутаг дэвсгэрт оршин суугаа 21 аймгийн эмч мэргэжилтнүүдийн чадварыг сайжруулах бүсчилсэн сургалтуудыг удаа дараа явуулж байгаа нь аймаг орон нутгийн эмч мэргэжилтнүүд ард иргэдийнхээ аюулгүй байдалд түлхүү анхаарал хандуулах гол тулгуур болж байна хэмээн холбогдох албаны зүгээс онцоллоо.

Энэхүү сургалтанд баруун таван аймгийн 44 эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд болон аймаг сумдын их эмч нар оролцож байна. Сургалтаар дамжуулан баруун бүсийн эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн сайжруулах тал дээр түлхүү анхааран ажиллахыг зорьж байгаа гэдгийн зохион байгуулагчид хэлж байлаа.

Сургалтанд хамрагдаж байгаа эмч мэргэжлитнүүдийн зүгээс дархжуулалтын талаар өргөн ойлголт хүн бүрт байдаг ч гарах үр дагаварийг төдийлөн сайн мэддэггүй иймд сургалт үр дүнтэй болж байна гэдгийг илэрхийлээд алс хязгаар Баян-Өлгий аймгийн тухайд салбарынхаа эмч мэргэжилтнүүдэд эмийн зохисгүй хэрэглээг хэрхэн бууруулах талд түлхүү анхаарч ажилладаг талаараа санал бодлоо хуваалцсан юм.

Хуваалцах