Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Халдваргүйтгэл хийхийн өмнө болон дараа хөрсний шинжилгээ авч байна

Төвийн зургаан дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн бохирдол ихтэй гудамж талбай, хүүхдийн тоглоомын талбай зэрэг байршлуудад ариутгал, халдваргүйтгэл хийх, иргэд ихээр зорчдог автобусны буудлыг хөөстэй угааж,

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Халдваргүйтгэл хийхийн өмнө болон дараа хөрсний шинжилгээ авч байна
Халдваргүйтгэл хийхийн өмнө болон дараа хөрсний шинжилгээ авч байна. Зураг: МҮОНРТ

Төвийн зургаан дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн бохирдол ихтэй гудамж талбай, хүүхдийн тоглоомын талбай зэрэг байршлуудад ариутгал, халдваргүйтгэл хийх, иргэд ихээр зорчдог автобусны буудлыг хөөстэй угааж, халдваргүйтгэх ажлыг тавдугаар сарын 12-ноос эхлүүлсэн.

Өнгөрсөн хугацаанд 317 автобусны буудалд хөөстэй угаалгыг хийсэн байна. Мөн Цэрэндоржийн гудамж, Сүхбаатарын талбай, Хүнсний 20, Багшийн дээд, Сансрын туннелийн нүхэн гарц, орон сууцны хороолол дундах ил задгай хог хаягдлаас үүссэн бохирдолтой талбай, хогийн цэгүүдийг хөөстэй угааж, халдваргүйтгэжээ.

Хотын хэмжээнд 624,534 ам метр талбайд ариутгал, халдваргүйтгэл хийхээс өнөөдрийн байдлаар 385,600 ам метр гудамж талбайд ариутгал, халдваргүйтгэл хийгээд байна.

Энэ ажлыг үр дүнтэй байлгахын тулд халдваргүйтгэл хийхийн өмнө болон дараа хөрсний шинжилгээ авч, мэргэжлийн лабораторид шинжлүүлж байна.

Хуваалцах