Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг”-ийн үзлэгийн баг 12 дахь сумандаа хүрч үйлчиллээ

Эрүүл мэндийн сайдын А/147 дугаар тушаал “Эмнэлгийн тусламж үйлчилгээг явуулын хэлбэрээр үзүүлэх журам”, Аймгийн ИТХТ-ийн 55 дугаар тогтоол “Сүрьеэгүй Сэлэнгэ” хөтөлбөр,

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг”-ийн үзлэгийн баг 12 дахь сумандаа хүрч үйлчиллээ
“Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг”-ийн үзлэгийн баг 12 дахь сумандаа хүрч үйлчиллээ. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн сайдын А/147 дугаар тушаал “Эмнэлгийн тусламж үйлчилгээг явуулын хэлбэрээр үзүүлэх журам”, Аймгийн ИТХТ-ийн 55 дугаар тогтоол “Сүрьеэгүй Сэлэнгэ” хөтөлбөр, аймгийн Засаг дарга Ш.Оргилын санал санаачилгаар ЭМГ-ын даргын тушаалын дагуу энэ удаа Мандал сумын Түнхэл тосгонд “Бид хэнийг ч орхигдуулахгүйгээр эрүүл мэндийг нь хамгаална” уриан дор үзлэгийн багийнхан энэ сарын 11-13-ны өдрүүдэд ажиллалаа.



Энэ хугацаанд Түнхэл тосгоны иргэдийн 70 гаруй хувийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, 13 төрлийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг болон 6 төрлийн оношлогоо, шинжилгээг хийсний үр дүнд цээжний хөндийн эмгэг илрүүлэх баг 36 хүнээс сорьц авч дараагийн шатны шинжилгээнд шилжүүлсэн, нарийн мэргэжлийн эмч нар 10 иргэнийг 13а маягтаар гурав дахь шатлалын эмнэлэгт тус тус илгээсэн ба иргэддээ мэдээлэл сургалт, сурталчилгааны ажлыг хамтран зохион байгууллаа.



Түнхэл тосгоны үзлэгт хамрагдсан иргэдийн 27.3 хувь нь цусны даралт ихдэх өвчтэй илэрсэн ба цусан дахь сахар тодорхойлох шинжилгээгээр 13 иргэнд чихрийн шижин өвчнийг шинээр илрүүлэн дотрын эмчийн хяналтанд авлаа.

Бид өнгөрсөн хугацаанд 12 сум, тосгондоо ийнхүү нүүдлийн амбулатори хэлбэрээр ажиллаж, сүрьеэ, БЗДХ болон бусад халдварт бус өвчлөлийг эрт үед нь илрүүлж, оношлох, бүрэн төгс эмчлэхэд гол анхаарлаа хандуулж байгаа бөгөөд, цаашдаа ард иргэдийн эдгээр өвчнөөс сэргийлэх мэдлэг хандлагыг дээшлүүлэх урьдчилан сэргийлэлтийн ажлаа чанаржуулж, аймгийнхаа сүрьеэгийн өвчлөл, тархалтыг хязгаарлахын төлөө баг болж хамтран ажилласаар байх болно.

Хуваалцах