Халдварт бус өвчний эрсдэлийн үнэлгээнд хамрууллаа
Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар “Илүүдэл жингүй, Эртэч Монгол” аяны хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны хамт
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар “Илүүдэл жингүй, Эртэч Монгол” аяны хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны хамт олон Биеийн тамир, спортын улсын хорооны ажилтан, албан хаагчдыг халдварт бус өвчний эрсдэлийн үнэлгээнд хамрууллаа.
Халдварт бус өвчний эрсдэлийн үнэлгээнд хамрагдсан ажилтан, албан хаагчдаас чихрийн шижин өвчнөөр өвдөх эрсдэлтэй 4 хүн, ойрын 10 жил зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэлтэй 2 хүн байв.
Тус үнэлгээнд хамрагдсан нийт ажилтнуудад чихрийн шижин болон зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээллийг өглөө гэж НЭМҮТ-өөс мэдээллээ.



















