Халдварт өвчлөлөөс сэргийлнэ үү
Халдварт өвчлөлөөс сэргийлнэ үү
Мэдээллийн алба

Халдварт өвчлөлөөс сэргийлнэ үү
Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх, эрсдэлт бүлгийн болон бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд хүндрэх магадлалтай тул олон айл хэсэхгүй байх.
Сүүлийн үед салхинцэцэг өвчний тархалт нэмэгдэж байгаа тул урьд нь өвчилж байгаагүй, бага насны хүүхэд халдвар авахаас сэргийлж, өвчлөл гарсан айлаар орохгүй байх, салхинцэцэгийн өвчлөл гарсан бол бага насны хүүхэдтэй хүмүүст урьдчилан сануулах.
Архи дарс согтууруулах ундааны хэрэглээнд онцгой анхаарах, архи хэтрүүлэн хэрэглэсэн хүнийггэрт нь заавал хүргэж өгөх.
Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх нь таны болон ойр дотны хүмүүсийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эдийн засагт эрсдэлгүй юм.
Хэт өндөр илчлэгтэй хоол унд нэг дор идэж уухаас татгалзах.
Хоол идэхийн өмнө, бие зассаны дараа, олон нийтийн газраар явах, олны гар дамжсан мөнгөн тэмдэгтийг барьсны дараа гараа заавал угаах. Гар угаах боломжгүй нөхцөлд цэвэрлэх, ариутгахзориулалттай санитол, нойтон сальфетикийг биедээ тогтмол авч явж, хэрэглэж хэвших нь баярын үеэр ихсэх хандлагатай байдаг бохир гараар дамждаг гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой юм.


















