Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Халдварт өвчнөөр өвчлөгчид буурлаа

Улсын хэмжээнд 2018 оны эхний 8 сард 51360 эх амаржиж, 51677 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 3112 (6.5 хувь)-оор, амьд төрсөн хүүхэд 3113 (6.4 хувь)-аар нэмэгдсэн байна. Энэ оны 8 дугаар сард 6706 эх амаржиж, 6729 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 107 (1.6 хувь)-гоор, а

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Халдварт өвчнөөр өвчлөгчид буурлаа
Халдварт өвчнөөр өвчлөгчид буурлаа. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд 2018 оны эхний 8 сард 51360 эх амаржиж, 51677 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 3112 (6.5 хувь)-оор, амьд төрсөн хүүхэд 3113 (6.4 хувь)-аар нэмэгдсэн байна. Энэ оны 8 дугаар сард 6706 эх амаржиж, 6729 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 107 (1.6 хувь)-гоор, амьд төрсөн хүүхэд 91 (1.4 хувь)-ээр нэмэгдсэн байна.

Улсын хэмжээнд нялхсын эндэгдэл 2018 оны эхний 8 сард 691 болж, өмнөх оны мөн үеэс 8 (1.2 хувь)-аар, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 869 болж, өмнөх оны мөн үеэс 44 (5.3 хувь)-өөр нэмэгдсэн байна. Нялхсын эндэгдэл энэ оны 8 дугаар сард 83 болж, өмнөх сараас 4 (5.1 хувь)-өөр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 113 болж, 6 (5.6 хувь)-гаар тус тус нэмэгдсэн байна.

1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2018 оны эхний 8 сард 13 болж, өмнөх оны мөн үеэс 1 хүүхдээр буурсан бол тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 17 болж, өмнөх оны мөн үеийн түвшинд байна. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2018 оны 8 дугаар сард 12 болж, өмнөх оны мөн үеэс 1 хүүхдээр буурсан бол тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 17 болж, өмнөх оны мөн үеийн түвшинд байна.

Эхийн эндэгдэл 2018 оны эхний 8 сард 13 болж, өмнөх оны мөн үеэс 2 (18.2 хувь)-оор нэмэгдсэн байна.

Харин 100 000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 2018 оны эхний 8 дугаар сард 25 болж, өмнөх оны мөн үеэс 2-оор нэмэгджээ. Халдварт өвчнөөр өвчлөгчид 2018 оны эхний 8 сард 28243 болж, өмнөх оны мөн үеэс 2937 (9.4 хувь)- гоор буурахад гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 2520 (50.1хувь)-оор, салхин цэцгээр өвчлөгчид 2326 (31.0 хувь)-гаар, сүрьеэгээр өвчлөгчид 168 (6.2 хувь)-аар, вируст хепатитаар өвчлөгчид 18 (5.5 хувь)-аар буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Харин цусан суулгаар өвчлөгчид 1762 (77.5 хувь)-оор, гонококкт халдвараар өвчлөгчид 625 (20.9 хувь)-аар, мөөгөнцөрөөр өвчлөгчид 75 (8.1 хувь)-аар, тэмбүүгээр өвчлөгчид 185 (4.7 хувь)-аар, трихомониазаар өвчлөгчид 95 (3.3 хувь)-аар өссөн байна. Улаанбаатар хотод 2018 оны 8 дугаар сард ХДХВ/ДОХ-ын 1 тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 265 болсон байна.

Image may contain: 1 person
Хуваалцах