Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Халх гол суманд чөлөөт бүс байгуулах нь хууль зөрчсөн үйлдэл гэв

Монголын ногоон нам Халх голын чөлөөт бүсийн асуудлаар өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Халх гол суманд чөлөөт бүс байгуулах нь хууль зөрчсөн үйлдэл гэв
Халх гол суманд чөлөөт бүс байгуулах нь хууль зөрчсөн үйлдэл гэв. Зураг: МҮОНРТ

Монголын ногоон нам Халх голын чөлөөт бүсийн асуудлаар өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа. Дорнод аймгийн Халх гол суманд чөлөөт бүс байгуулахаар болсон нь үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчиж байна гэж тус нам үзэж Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан байна. Мөн энэ асуудлаар бусад намтай зөвшилцөн Монгол Улсын Ерөнхийлөгчид албан бичиг илгээх болсноо энэ үеэр мэдэгдлээ. Тодруулбал, Халх голын 500 мянган га газарт эдийн засгийн чөлөөт бүс байгуулахаар болсон. Гэтэл энд мөрдөгдөж байгаа хууль нь Монгол Улсын эрх ашигт нийцээгүй, эдийн засагт үр өгөөжөө өгөхгүй гэж тэд үзэж байгаа юм.

Түүнчлэн тэд "Эдийн засгийн чөлөөт бүс байгуулан ашиг олж амжилттай ажиллахын тулд улс төрийн тогтвортой байдал, урт болон дунд хугацааны зорилт нь тодорхой байх учиртай. Гэтэл бидэнд энэ бүх шаардлагаас ганц ч байхгүй байгаа нөхцөлд ийм хэмжээний том газарт эдийн засгийн чөлөөт бүс байгуулах цаг нь болоогүй" гэж үзэж байгаагаа хэлж байв.

Хуваалцах