Халхгол сум цагаанаар зудархуу байна
Энэ сарын 20-ны байдлаар Дорнод аймгийн Халхгол, Эрээнцав сумын нутгаар олон жилийн дунджаас ахиу, Дашбалбар сум олон жилийн дунджийн орчим, Баян-Уул, Хөлөнбуйр сумдад огт тунадас ороогүй ба бусад сумдаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байна
Мэдээллийн алба

Энэ сарын 20-ны байдлаар Дорнод аймгийн Халхгол, Эрээнцав сумын нутгаар олон жилийн дунджаас ахиу, Дашбалбар сум олон жилийн дунджийн орчим, Баян-Уул, Хөлөнбуйр сумдад огт тунадас ороогүй ба бусад сумдаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байна.
Зудыг хар болон цагаан гэж ангилдаг. Цагаан зуд нь цагаанаар зудархуу, цагаан зуд гэж хоёр ангилдаг. Цагаанаар зудархуу гэдэг нь цасны нягт 0.20-0.24 г/см3 бөгөөд цасны зузаан 16 см-ээс их байхыг хэлдэг ажээ. Иймд Халхгол суманд цасны дундаж зузаан 19 см тул цагаанаар зудархуу ангилалд багтаж байна. Иймд тус суманд цаашид байдал хүндрэхээс урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээ авч ажиллахыг Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат холбогдох байгууллагуудад даалгалаа.
Мөн цаашид 12 сарын урьдчилсан мэдээгээр нийт нутгаар уур амьсгалын дунджаас ахиу орох төлөвтэй байгаа тул эдгээр сумдад мал, өвөлжилт хүндэрч болзошгүй гэсэн мэдээллийг хуралдааны үеэр өглөө.



















