Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Халхгол суманд гал унтраах анги байгуулна

Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрын 2016 оны 66-р тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Халхгол суманд гал унтраах анги байгуулна
Халхгол суманд гал унтраах анги байгуулна. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрын 2016 оны 66-р тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн. Уг тогтоол нь Онцгой байдлын ерөнхий газрын харъяа салбар, нэгжүүдийн зохион байгуулалтын тухай бөгөөд гал түймрийн эрсдэлтэй зарим сумдад шинээр гал унтраах анги байгуулахаар болжээ.

Ой, хээр, обьектын түймэр их гардаг, мөн хүн ам, аж ахуйн нэгжийн тоо олон, гамшиг, осол, гал түймрийн эрсдэлтэй байдлыг харгалзан Дорнод аймгийн Халхгол, Өмнөговь аймгийн Гурвантэс, Ханбогд суманд Гал унтраах аврах анги, Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд Эрэн хайх аврах бүлэг шинээр байгуулахаар шийдвэрлэв. Бэлтгэл ажлыг 2017 онд хангаж, 2018 оноос ажлыг нь эхлүүлэхээр боллоо.

Ийнхүү Дорнод аймгийн хэмжээнд гал унтраах, аврах гурван ангитай болж байна.

Dornod.NET

Хуваалцах