Хальтирч бэртсэн бол хохирлоо нэхэмжилж болно
Иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд ойр орчмынхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг өвлийн улиралд байнгын хүн томилж цас, мөсийг тухай бүрд нь арилган, халтиргаа гулгаа үүсгэлгүйгээр иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлж ажиллах НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол гарсан билээ
Мэдээллийн алба

Иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд ойр орчмынхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг өвлийн улиралд байнгын хүн томилж цас, мөсийг тухай бүрд нь арилган, халтиргаа гулгаа үүсгэлгүйгээр иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлж ажиллах НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол гарсан. Хэрэв иргэд тухайн байгууллагын ойр хавьд явж байгаад халтирч бэртсэн бол тухайн байгууллага нь хариуцлагаа хүлээх хууль бий гэнэ. Өөрөөр хэлбэл хуулиндаа аж ахуйн нэгж байгууллагууд хохирсон иргэний хохирлыг барагдуулна гэж заасан байдаг байна. Тиймээс иргэд холбогдох газарт нь гомдол гаргасан тохиолдолд хохирлоо гаргуулах боломжтой юм.


















