Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Хамарын хийд" орчимд үйл ажиллагаа явуулдаг гэр буудлуудыг үйлчилгээний стандарттай болгоно

Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин өнөөдөр "Хамарын хийд" орчимд гэр буудлын үйлчилгээ явуулдаг иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Хамарын хийд" орчимд үйл ажиллагаа явуулдаг гэр буудлуудыг үйлчилгээний стандарттай болгоно
"Хамарын хийд" орчимд үйл ажиллагаа явуулдаг гэр буудлуудыг үйлчилгээний стандарттай болгоно. Зураг: МҮОНРТ

Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин өнөөдөр "Хамарын хийд" орчимд гэр буудлын үйлчилгээ явуулдаг иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.

"Хамарын хийд" орчимд 19 иргэний 100 гаруй гэр буудал үйлчилгээ явуулдаг бөгөөд уулзалтын үеэр гэр буудлуудыг үйлчилгээний стандарттай, нэр хаягтай болгох, эрүүл аюулгүйн шаардлага хангасан бие засах газартай болгох зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.

Уулзалтаас Сайншанд сумын ЗДТГ болон холбогдох мэргэжлийн байгууллагууд, иргэний төлөөллийг оролцуулан "Хамарын хийд" тохижуулах ажлын хэсэг гаргахаар болсон юм. Дашрамд дурдахад, аймгийн Засаг даргын зүгээс ирэх зургаадугаар сараас өмнө "Хамарын хийд" орчмын бие засах газрын асуудлыг бүрэн шийдвэрлэх юм байна.

Хуваалцах