Хамгаалах байрны чанарт илүү анхаарах хэрэгтэй
Хамгаалах байрны тоог нэмэхээс илүү чанарт анхаарах хэрэгтэй гэж Хүйсийн тэгш эрхийн төвийн тэргүүн н.Ганбаясах хэллээ.
Мэдээллийн алба

Хамгаалах байрны тоог нэмэхээс илүү чанарт анхаарах хэрэгтэй гэж Хүйсийн тэгш эрхийн төвийн тэргүүн н.Ганбаясах хэллээ. Өнөөдөр манай улсад түр хамгаалах 16 байр ажиллаж байна. Хохирогч энэ байранд багадаа 72 цаг байрласны дараа гардаг. Харин гарсныхаа дараа “Би одоо яах вэ. Хүүхдээ дагуулаад хаачих вэ” гэсэн асуултад хариулт хайж эхэлдэг.
Иймээс төр энэ орон зайг нөхсөн үйлчилгээг түр хамгаалах байраар дамжуулан тэдэнд үзүүлэх шаардлагатай болж байна. Дэлгэрэнгүй мэдээг дуулгая.


















