Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Хамгийн хурдан 4G data

Өмнөд Солонгос хамгийн хурдан 4G дата хурдыг хэрэглэгчдэд хүргэж эхлээд байна.. SK телеком LTA дэвшилтэт сүлжээ нь сэкундэд 150mb хурдаар файлыг татдаг гэж мэдээллээ.

МӨ
Мөнхөө

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хамгийн хурдан 4G data
Хамгийн хурдан 4G data. Зураг: МҮОНРТ

Өмнөд Солонгос хамгийн хурдан 4G дата хурдыг хэрэглэгчдэд хүргэж эхлээд байна.. SK телеком LTA дэвшилтэт сүлжээ нь сэкундэд 150mb хурдаар файлыг татдаг гэж мэдээллээ. Энэ нь 3G сүлжээний хурдаас 2дахин илүү үзүүлэлт юм. Одоогоор хэрэглэгчдийн тоо цөөн боловч 7-р сарын эхээр 1080p бүхий Full HD видео урсгалын үйлчилгээ нэмэгдэхэд хэрэглэгчийн тоо ихсэх төлөвтэй юм байна. Энэ нь видео чат хэрэглэгчдэд илүү өндөр чанартай дуу, дүрсээр чатлах боломжийг олгох юм гэнэ. Samsung компани Galaxy S4 гар утасны онцгой хувилбартаа LTE-A шинэ харилцааны ялтсыг суулгасан юм байна.SK телекомын мэдэгдэж байгаагаар энэ жилйн сүүлээр дахин 6 шинэ дэвшилтийг гаргахаар ажиллаж байгаа юм. Энэ үйлчилгээ нийслэл Сөүл хотыг хамруулаад нийт 44 хотод нэвтрээд байна. SK телекомынхон хэрэглэгчийн хүрээг хилийн чанад хүртэл хүргэхийг зорьж байгаагаа мэдэгдлээ.

Хуваалцах