Хамтарсан баг Хөвсгөл аймагт ажиллаж байна
Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон И-Монгол академийн хамтарсан баг Хөвсгөл аймагт ажиллаж байна.
Мэдээллийн алба

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон И-Монгол академийн хамтарсан баг Хөвсгөл аймагт ажиллаж байна. Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ аймгийн албан хаагчдад "Цахим үндэстэн" бодлогын баримт бичиг, "Цахим жишиг аймаг" концепцийг танилцууллаа.
- Хөвсгөл аймаг emongolia системд орон нутгийн захиргааны байгууллагын 77-н үйлчилгээг нэвтрүүлсэн анхны аймаг боллоо.
- Хөвсгөл аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний 38 агентлаг байгууллага, 23 сум, нэг тосгонд төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн систем “ERP” системийг нэвтрүүлэн ажиллаж байна.
- Мөн 23 сум, нэг тосгонд "Төрийн нэг цэгийн үйлчилгээний операторын систем"-ийг нэвтрүүллээ гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.





















