Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хамтарсан хяналт, шалгалтад 146 объектыг хамруулав

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа шингэрүүлсэн шатдаг хийн баллонт тоног төхөөрөмж хэрэглэгч нийт 146 объектод хяналт, шалгалтыг зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хамтарсан хяналт, шалгалтад 146 объектыг хамруулав
Хамтарсан хяналт, шалгалтад 146 объектыг хамруулав. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа шингэрүүлсэн шатдаг хийн баллонт тоног төхөөрөмж хэрэглэгч нийт 146 объектод хяналт, шалгалтыг зохион байгууллаа.

Шалгалтаар дээрх байгууллагуудаас 381 зөрчил илрүүлж, шалгалтын явцад газар дээр нь 61 зөрчил буюу 16.6 хувийг арилгуулан, бусад үлдсэн зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан бичиг хүргүүлсэн байна.

Түүнчлэн шалгалтын үеэр ноцтой зөрчил гаргасан хоёр газрын үйл ажиллагааг прокурорын тогтоолоор зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн нийт 15 субъектэд шийтгэлийн арга хэмжээг оногдууллаа.

Хяналт, шалгалтыг Нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Прокурорын газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран энэ сарын 14-21-ний өдрүүдэд зохион байгуулсан юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах