Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хамтарсан штабын нэгдсэн дадлага хийлээ

ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангиас Бүгд Найрамдах Франц Улсын “Хэли-Юнион” компанитай хамтран штабын нэгдсэн дадлагыг зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хамтарсан штабын нэгдсэн дадлага хийлээ
Хамтарсан штабын нэгдсэн дадлага хийлээ. Зураг: МҮОНРТ

ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангиас Бүгд Найрамдах Франц Улсын “Хэли-Юнион” компанитай хамтран штабын нэгдсэн дадлагыг зохион байгууллаа.

Нэгдсэн дадлагад ангийн алба, нэгжийн удирдах бүрэлдэхүүн, мэргэжилтнүүд болон “Хэли-Юнион” компанийн нисгэгч, инженер техникийн бүрэлдэхүүн хамрагдсан юм.

Энэ үеэр шуурхай дуудлагаар тусгай үүргийн нислэгийн үүрэг гүйцэтгэх боломжийг тодорхойлж, нислэгийн үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах дадлага хийж, ангийн бэлтгэл, бэлэн байдлыг хангалаа гэж ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангиас мэдээллээ.

Хуваалцах