Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хамтарсан удирдах хорооны IV хуралдаан боллоо

Татварын ерөнхий газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА 2017-2020 он хүртэл “Монголын татварын албаны татвар хураалтын үйл ажиллагаа болон Олон улсын татварын асуудлыг боловсронгуй болгох нь” төслийг хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийн II дахь шатны хамтарсан удирдах хо

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хамтарсан удирдах хорооны IV хуралдаан боллоо
Хамтарсан удирдах хорооны IV хуралдаан боллоо. Зураг: МҮОНРТ

Татварын ерөнхий газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА 2017-2020 он хүртэл “Монголын татварын албаны татвар хураалтын үйл ажиллагаа болон Олон улсын татварын асуудлыг боловсронгуй болгох нь” төслийг хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийн II дахь шатны хамтарсан удирдах хорооны IV хуралдаан боллоо.

Энэ удаагийн хурлыг Татварын ерөнхий газрын дэд дарга Б.Заяабал нээж, Татварын ерөнхий хуулийн шинэчлэлийн хүрээнд хийгдсэн ажлыг танилцууллаа. Хуралдаанд ТЕГ-ын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Ц.Энхжавхлан төслийн явцын үр дүнг тайлагнав.

Хуралдааны үеэр Японы Олон улсын хамтын ажиллгааны байгууллага ЖАЙКА-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми Татварын хууль батлагдсан тохиолдолд хийх ажил, албан хаагчдын сургалт болон төслийн үр дүнг олон нийтэд таниулах ажиллагааг ямар хэлбэрээр явуулах талаар саналаа хэлэв. Мөн төслийн гишүүн Кодэра хуулийг хэрэгжүүлэхэд тусгайлан анхаарах талаар зөвлөлөө.

Хурлын төгсгөлд хууль батлагдсан даруйд түүний хэрэгжилтэд онцгойлон анхаарч ажиллах, олон улсын татварын чиглэлээр мэргэжилтэн нэмж сургах талаар талууд санал нэгдэж, хурлын тэмдэглэлд гарын үсэг зурснаар энэ удаагийн хуралдаан өндөрлөлөө.

Бичсэн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан Э.Энхцэцэг

Хуваалцах