Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж, хуулийг нэг мөр хэрэгжүүлж ажиллах үүрэг өглөө

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх Цагдаагийн газартай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийг хэрхэн хэрэгжүүлж ажиллаж байгаа талаар хэлэлцэж, хуулийг нэг мөр хэрэгжүүлж ажиллах үүрэг өглөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж, хуулийг нэг мөр хэрэгжүүлж ажиллах үүрэг өглөө
Хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж, хуулийг нэг мөр хэрэгжүүлж ажиллах үүрэг өглөө. Зураг: МҮОНРТ

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх Цагдаагийн газартай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийг хэрхэн хэрэгжүүлж ажиллаж байгаа талаар хэлэлцэж, хуулийг нэг мөр хэрэгжүүлж ажиллах үүрэг өглөө.

Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагааны нууцлал, хүний хувийн нууцыг хангаж ажиллахад онцгой анхаарч, мөрдөн байцаалтын хэргүүдийг шуурхай шийдвэрлэхийг нийт мөрдөгч, прокуроруудад анхааруулав.

Мөн зөвлөгөөний үеэр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас эрүүгийн хэргийн хөдөлгөөн, шийдвэрлэлтийн талаар мэдээлэл хийлээ.

Эх сурвалж: УЕПГ

Хуваалцах