Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

​“Хамтдаа ярилцах цаг” өдөрлөг болов

Хамтран ажилласан байгууллагуудын зүгээс хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл, хувцас, хүнсний хэрэглээний зүйлсийг бэлэглэжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
​“Хамтдаа ярилцах цаг” өдөрлөг болов
​“Хамтдаа ярилцах цаг” өдөрлөг болов. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын удирдлагын багийн алба хаагчид ХЭҮК-ийн Дархан-Уул аймаг дахь салбар, Улаан загалмайн хороо, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнүүдтэй хамтран захиргааны хяналтад байгаа хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчийн харилцан ойлголцол, хамтын ажиллагааг сайжруулах, дахин алдахаас урьдчилан сэргийлэх, хяналтыг сайжруулах зорилгоор “Хамтдаа ярилцах цаг” өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр “Хүүхэд эцэг эхийн харилцан ойлголцол, хамтын ажиллагаа”, “Хүн бүр адил эрхтэй” сэдвээр мэдээлэл хүргэж, “Халуун хайр бэлэглэе” сэтгэлийн илгээмж гардуулж, хүүхдүүдээс “Аав, ээждээ баярлалаа” чин сэтгэлийн захидал бичүүлж, эцэг, эх асран хамгаалагч нартай хамтран ажиллах “Гэрээ” байгуулах зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулсан байна.

Хамтран ажилласан байгууллагуудын зүгээс хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл, хувцас, хүнсний хэрэглээний зүйлсийг бэлэглэжээ.

Хуваалцах