Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хамтран ажиллах дадлага, туршлага солилцов

Онцгой байдлын ерөнхий газраас Төв аймгийн Онцгой байдлын газартай хамтран Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хамтран ажиллах дадлага, туршлага солилцов
Хамтран ажиллах дадлага, туршлага солилцов. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын ерөнхий газраас Төв аймгийн Онцгой байдлын газартай хамтран Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын “Газрын үйлчилгээ”-ний газрын удирдах бүрэлдэхүүн, алба хаагчдад гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгууллаа.

Мөн Чингис хаан олон улсын нисэх буудлын Аврах гал унтраах хэлтэс, Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтэс, Газрын үйлчилгээний газрын алба хаагчдын гамшгийн үеийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор гал түймэр унтраах тактикийн дадлага, сургуулийг явуулж, харилцан хамтын ажиллагаагаа сайжруулсан юм.

Сургалтаар хамтран ажиллах дадлага, туршлага солилцож, алба хаагчдад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гал түймэр гарсан үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, түүнийг ашиглах талаар мэдлэг олголоо гэж Төв аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах