Хамтын ажиллагааг сайжруулах зөвлөмж гаргалаа
Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас санаачлан “Мэргэжлийн хяналтын байгууллага ба төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангах нь” зөвлөгөөнийг зохион байгуулсан байна.
Мэдээллийн алба

Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас санаачлан “Мэргэжлийн хяналтын байгууллага ба төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангах нь” зөвлөгөөнийг зохион байгуулсан байна. Зөвлөгөөнд тус аймгийн удирдах ажилтнууд болон хэлтэс, агентлаг, 20 сумын төсөвт байгууллагын дарга, эрхлэгч, холбогдох мэргэжилтэн зэрэг 450 гаруй албан тушаалтан оролцжээ.
Энэ үеэр Дэд бүтэц, Байгаль орчин, аялал жуулчлал, Эрүүл мэнд, Боловсрол, соёл урлаг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээ, Хүнс, хөдөө аж ахуй гэсэн зургаан салбар хуралдааныг зохион байгуулжээ. Мөн 2017-2020 онд төрийн байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллах, цаашид анхаарах тулгамдсан асуудлуудын талаар харилцан санал бодлоо солилцож, зөвлөмж боловсруулан Баянхонгор аймгийн Засаг даргад өргөн барьжээ.


















