Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлахыг хүсэв

УИХ-ын дарга М.Энхболд энэ сарын 20-ны өдөр БНХАУ, ОХУ, Мексикийн парламентын төлөөлөгчдийн тэргүүн нартай уулзлаа. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга Чэнь Жу-тай уулзах

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлахыг хүсэв
Хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлахыг хүсэв. Зураг: МҮОНРТ

УИХ-ын дарга М.Энхболд энэ сарын 20-ны өдөр БНХАУ, ОХУ, Мексикийн парламентын төлөөлөгчдийн тэргүүн нартай уулзлаа. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга Чэнь Жу-тай уулзах үеэрээ тэрбээр 2013 онд УИХ, БХАТИХ-ын хооронд хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулж, энэ хүрээнд байнгын уулзалтын механизм бий болсныг онцоллоо. Уг механизмын анхны хуралдааныг Улаанбаатарт хийсэн бол хоёр дахь хуралдаан хоёрдугаар сард Бээжин хотноо болох юм.

УИХ-ын дарга М.Энхболд 2014 онд байгуулсан “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг Хятадын тал ойрын хугацаанд соёрхон батлахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Ноён Чэнь Жу хэлэлцээр соёрхон батлах тухай асуудлыг анхааралдаа авснаа тэмдэглээд, стратегийн түвшний харилцаагаа улам хөгжүүлэхэд энэ удаагийн уулзалт түлхэц үзүүлнэ гэдэгт итгэж байна гэв. Тэрбээр УИХ-ын дарга М.Энхболдыг Шанхай хотноо зохион байгуулагдах ээлжит ЭКСПО-д хүрэлцэн ирэхийг урилаа.

Хуваалцах