Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хамтын ажиллагааны комисс нэгдсэн ойлголтод хүрлээ

Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын Ажлын хэсгийн уулзалт Улаанбаатар хотноо болов.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хамтын ажиллагааны комисс нэгдсэн ойлголтод хүрлээ
Хамтын ажиллагааны комисс нэгдсэн ойлголтод хүрлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын Ажлын хэсгийн уулзалт Улаанбаатар хотноо болов.

Уулзалтад ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Т.Төгсбилгүүн, БНХАУ-ын Худалдааны яамны Азийн газрын дэд захирал Сун Яомин нар хоёр талын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцов.

Уулзалтаар хоёр тал Монгол, Хятадын ЗГХК-ийн XIII хуралдааны протоколын хэрэгжилтийн явц болон хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой асуудлуудаар санал солилцов. Талууд ЗГХК-ийн XIII хуралдааны протокол бүхэлдээ амжилттай хэрэгжиж байгааг тэмдэглэв.

Түүнчлэн, Хятадын зээл, тусламжаар хэрэгжүүлж буй төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх, уул уурхай, дэд бүтэц, үйлдвэрлэл зэрэг салбарын хамтын ажиллагааны төслүүдийн хүрээнд бодит ахиц гаргахын чухлыг онцлож, нэгдсэн ойлголтод хүрэв.

Хуваалцах