Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хан-Уул дүүрэг гурван сая дахь иргэний чацуутанг 70 сая төгрөгөөр урамшуулав

Хан - Уул дүүргийн удирдлагууд VI хороонд оршин суух Ж.Даваарсүрэнгийн гэр бүлд мэндэлсэн Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутан Д.Золбаяр хүүг 70 сая төгрөгөөр урамшуулсан байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хан-Уул дүүрэг гурван сая дахь иргэний чацуутанг 70 сая төгрөгөөр урамшуулав
Хан-Уул дүүрэг гурван сая дахь иргэний чацуутанг 70 сая төгрөгөөр урамшуулав. Зураг: МҮОНРТ

Хан - Уул дүүргийн удирдлагууд VI хороонд оршин суух Ж.Даваарсүрэнгийн гэр бүлд мэндэлсэн Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутан Д.Золбаяр хүүг 70 сая төгрөгөөр урамшуулсан байна. Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутан буюу түүнтэй хамгийн ойр төрсөн хүүхдүүдэд 70 сая хүртэлх төгрөгийн урамшуулал олгох Засгийн газрын тогтоолын дагуу ийнхүү Хан-Уул дүүрэг чацуутаныг тодруулжээ. Тодруулахад, Д.Золбаяр хүү энэ оны нэгдүгээр сарын 24-ний 14.25 цагт мэндэлсэн гэнэ.

Хуваалцах