Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хан-Уул дүүрэгт "Ахуйн үйлчилгээний цогцолбор" барина

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар Хан-Уул дүүргийн 13-р хороо, Шувуун фабрикийн автобусны эцсийн буудалд ахуйн үйлчилгээний барилгыг концессоор барих эрх олголоо.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хан-Уул дүүрэгт "Ахуйн үйлчилгээний цогцолбор" барина
Хан-Уул дүүрэгт "Ахуйн үйлчилгээний цогцолбор" барина. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар Хан-Уул дүүргийн 13-р хороо, Шувуун фабрикийн автобусны эцсийн буудалд ахуйн үйлчилгээний барилгыг концессоор барих эрх олголоо.
Тус хороо нь 1310 өрхтэй, 4125 хүн амтай боловч халуун ус болон ахуй үйлчилгээний төв байдаггүй юм байна. Иймд тухайн хороонд эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагад нийцсэн, иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц ахуйн үйчилгээний цогцолбор барих ажлыг 2015 онд нийслэлийн Концессын зүйлийн жагсаалтад оруулан НИТХ-аас баталжээ.
Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрикийн автобусны эцсийн зогсоолын баруун талд 0.03 га газарт “Гэр хороололд ахуйн үйлчилгээний төв барих” төслийг Концессоор хэрэгжүүлэхээр боллоо.

Хуваалцах