Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд гарсан түймэр тамхиа унтраагаагүйн улмаас шатсан байж болзошгүй гэв

Шалгалтын явцад гал тавьсан байж болзошгүй этгээдийг шуурхай эрэн сурвалжилж, 34 настай эрэгтэй Н.Э гэгчийг тогтоон шалгалтын ажиллагааг явуулж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд гарсан түймэр тамхиа унтраагаагүйн улмаас шатсан байж болзошгүй гэв
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд гарсан түймэр тамхиа унтраагаагүйн улмаас шатсан байж болзошгүй гэв. Зураг: МҮОНРТ

“Зайсан толгойн зүүн талд Богд ууланд гал гараад байх шиг байна” гэх дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд энэ сарын 11-ний өдрийн 19 цаг 47 минутад хүлээн авчээ. Энэ дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шалгалтын ажиллагааг хийхэд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Энхжин хотхоны зүүн талын уулын орой хэсэгт гал гарч 1.8 га орчим газрын хуурай өвс шатсан байдалтай байжээ.

Шалгалтын явцад гал тавьсан байж болзошгүй этгээдийг шуурхай эрэн сурвалжилж, 34 настай эрэгтэй Н.Э гэгчийг тогтоон шалгалтын ажиллагааг явуулж байна.

Дээрх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоох зорилгоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Учир нь уг гал татаж байсан тамхиа унтраагаагүйн улмаас гарсан байж болзошгүй байгаа аж. Иймд иргэдийг галын аюулаас сэргийлж ил гал гаргахгүй байх, татсан тамхиа бүрэн унтраах зэргээр гал түймрээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Хуваалцах