Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт засвар, шинэчлэл хийж дууслаа

Эмнэлгийн байгууллагын эмчилгээ үйлчилгээний чанар болон хүртээмжийг сайжруулах, эмчлүүлэгчдэд тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн харьяа амбулаторийн эмнэлгийн хүүхдийн тасаг, зайн тусламж үйлчилгээ буюу телемедициний үйлчилгээ үзүүлэх төвд засвар, шинэчлэл хийж дууслаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт засвар, шинэчлэл хийж дууслаа
Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт засвар, шинэчлэл хийж дууслаа. Зураг: МҮОНРТ

Эмнэлгийн байгууллагын эмчилгээ үйлчилгээний чанар болон хүртээмжийг сайжруулах, эмчлүүлэгчдэд тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн харьяа амбулаторийн эмнэлгийн хүүхдийн тасаг, зайн тусламж үйлчилгээ буюу телемедициний үйлчилгээ үзүүлэх төвд засвар, шинэчлэл хийж дууслаа.Тодруулбал, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгын хуучирсан хэсгийг шинэчлэн, хана, тааз, орц, гарцын цонх хаалгыг шинээр суулган, цахилгаан, гэрэлтүүлэг хийж, хүүхдийн тасагт дотор заслыг шинэчлэн тохижуулсан юм. Тус ажлыг “Жи гоулд” болон “Дөл-Өөдөө” ХХК-иуд гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хяналт тавьж ажиллалаа.НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР ОНӨААТҮГ

Хуваалцах