Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хан уулыг тахина

Дорнод нутгийн зон олны шүтээн Хан уулын тахилга билгийн тооллын Зуны эхэн сарын Шинийн гуравны Балжиннямтай билэгт сайн өдөр буюу Аргын тооллын тавдугаар сарын 3-ны өдөр болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хан уулыг тахина
Хан уулыг тахина. Зураг: МҮОНРТ

Дорнод нутгийн зон олны шүтээн Хан уулын тахилга билгийн тооллын Зуны эхэн сарын Шинийн гуравны Балжиннямтай билэгт сайн өдөр буюу Аргын тооллын тавдугаар сарын 3-ны өдөр болно.

Тахилгын үйл ажиллагааг Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Данригданжаалин хийд, Хэрлэн, Баянтүмэн, Булган сумдын ЗДТГ болон бусад хийд, холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Энэ жилийн тахилгын үйл ажиллагаа өглөөний 07:00 цагт эхэлж, лам хуврагууд Монгол түмний их шүтээн Очирваань бурхны тахилга, Далха есөн тэнгэр, Хан уулын эзэн сахиусны тахилга, Намдаг их сан зэрэг ном хурах ба ХДТ-ын уран бүтээлчид ая дуугаа өргөж, аймгийн алдар цолтой хүчит 32 бөхийн барилдаан болно.

Лам хуврагуудын зүгээс сүсэгтэн олон уул, усны эзнээ хүндэтгэн идээ будаа, сүүнийхээ дээжийг өргөхдөө Хан уул дээр байрлах “Бат цагаан” суваргад сүү өргөхгүй байхыг анхаарууллаа.Эх сурвалж: Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар

Хуваалцах