Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Ханбогд сумаас газрын тос илэрчээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумаас газрын тосны нөөц илэрчээ. Аймгийн газар нутагт гадаадын дөрвөн компани зургаан талбайд олборлолт хийж байгаа юм байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ханбогд сумаас газрын тос илэрчээ
Ханбогд сумаас газрын тос илэрчээ. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймгийн Ханбогд сумаас газрын тосны нөөц илэрчээ. Аймгийн газар нутагт гадаадын дөрвөн компани зургаан талбайд олборлолт хийж байгаа юм байна. БНХАУ-ын компани 14 газарт өрөмдлөг хийснээс 13-т нь газрын тос илэрсэн бөгөөд энэ дагуу Уул уурхайн яам болон Газрын тосны газрын мэргэжилтнүүд очиж танилцжээ. Дээрх компаниуд ирэх сар дуустал хайгуул хийх эрхтэй аж. Тэд ойролцоох нутгийн иргэдийг ажиллуулж байгаа юм. Манай улс өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн Тамсаг болон Зүүнбаян сумдад газрын тосны олборлолт хийж байна. Цаашид Өмнөговь аймагт олборлолт эхэлбэл гаднын хөрөнгө оруулалтыг энэ салбарт татахаас гадна манай улсад үлдэх хувь хэмжээ ч нэмэгдэх болсныг салбарынхан онцлолоо.

Хуваалцах