Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хандив, мөнгө хураахтай холбоотой гомдол өсжээ

Сурагчдаас сар бүр тогтмол мөнгө хурааж хуримтлал үүсгэхээс гадна анги засварын мөнгө авах, цаашлаад төгсөлтийн баяр, анги даасан багшид бэлэг авах нэрээр нэг сурагчаас таван мянгаас 200 мянга,

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хандив, мөнгө хураахтай холбоотой гомдол өсжээ
Хандив, мөнгө хураахтай холбоотой гомдол өсжээ. Зураг: МҮОНРТ

Сурагчдаас сар бүр тогтмол мөнгө хурааж хуримтлал үүсгэхээс гадна анги засварын мөнгө авах, цаашлаад төгсөлтийн баяр, анги даасан багшид бэлэг авах нэрээр нэг сурагчаас таван мянгаас 200 мянга, үүнээс ч их мөнгө татах нь хууль бус гэж Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир хэллээ.

Аман дээрээ ингэж ярих боловч хэрэгжилт хангалтгүй, эцэг эх, асран хамгаалагч сурагчдад дарамт болсон энэ асуудал хэвээр байгааг Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөлийн гишүүн Г.Баасан онцоллоо.

Mongolian National Radio · Хандив, мөнгө хураахтай холбоотой гомдол өсжээ

Хуваалцах