Хандиваа ОБЕГ-ын албан ёсны хандивын дансанд хийхийг анхааруулж байна
Төв, Сэлэнгэ, Булган зэрэг аймгуудад гарсан түймрийн 10 гаруйг нь цурамд оруулахаар түймрийн голомтод 1800-гаад хүн хүч ажиллаж байна. Эдгээр энгийн иргэд болон алба хаагчид ойн түймрийг газар авхуулалгүйгээр
Мэдээллийн алба

Төв, Сэлэнгэ, Булган зэрэг аймгуудад гарсан түймрийн 10 гаруйг нь цурамд оруулахаар түймрийн голомтод 1800-гаад хүн хүч ажиллаж байна. Эдгээр энгийн иргэд болон алба хаагчид ойн түймрийг газар авхуулалгүйгээр бүрэн унтраахаар ажиллаж байгаа юм. Тэдэнд туслахаар иргэд, байгууллага хамт олон мөнгөн болоод эд материал, хоол хүнсний тусламж үзүүлээд байгаа.
Өнөөдрийн байдлаар ОБЕГ-ын хандивын дансанд 230 гаруй сая төгрөг цугласан талаар ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга хошууч Ч.Цогбаяр ярьж байв.
ОБЕГ-аас хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгаа аж ахуй нэгж, иргэдэд ихээхэн талархаж байгаагаа илэрхийлээд, иргэд мөнгөн хандив өгөхдөө ОБЕГ-ын албан ёсны хандивын дансанд хийхийг тус газраас анхааруулж байлаа. Гал түймрийг хажуугаар мөнгө олохыг завдаж буй иргэдийн хуурамч дансанд мөнгө хийхээс сэргийлэхийг тэд санууллаа.


















