Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно
Ихэнх нутгаар үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр.
Мэдээллийн алба

Ихэнх нутгаар үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар 4-9 хэм хүйтэн, говийн бүс нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 9-11 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 хэм хүйтэн, харьцангуй чийг 57 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2014 оны 3 дугаар сарын 23-наас 2014 оны 3 дугаар сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун зүгийн нутгаар хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 25, 26-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна. Хугацааны эцсээр нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.


















