Хангарьд клубийн ах дүү дөрвөн мастерын нээлттэй тэмцээний нээлт боллоо
Тус нээлтийн үйл ажиллагаанд МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, Техникийн захирал, гавьяат тамирчин Б.Буман-Учрал, Орхон аймгийн ЗДТГ-ын удирдлагууд болон Монголын Үндэсний шигшээ баг болон "Хангарьд" клубийн төлөө хүчин зүтгэж байсан мастер тамирчид оролцлоо.
Мэдээллийн алба

Орхон аймгийн Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын "Хангарьд" клубийн Ах дүү дөрвөн мастерын нээлттэй тэмцээний нээлтийн ажиллагаа “Хангарьд” спорт ордонд болов.
Тус нээлтийн үйл ажиллагаанд МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, Техникийн захирал, гавьяат тамирчин Б.Буман-Учрал, Орхон аймгийн ЗДТГ-ын удирдлагууд болон Монголын Үндэсний шигшээ баг болон "Хангарьд" клубийн төлөө хүчин зүтгэж байсан мастер тамирчид оролцлоо.
Энэ үеэр ОУХМ С.Баярзаяа, С.Бадрахзаяа нарт Олимпын хөдөлгөөнийг сурталчлах дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрийг үнэлж МҮОХ-ны “Олимпын-Алдар” одонгоор шагнасан бол Монгол Улсад хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулсан "Хангарьд" клубийн дасгалжуулагч М.Отгонбаяр, М.Сэргэлэн нарыг МХБХ-ны “Гавьяаны Одон”-гоор тус тус шагнав.
Нээлтийн үйл ажиллагаанд оролцсон Мастер тамирчдын баг Орхон аймгийн мастер тамирчдын шигшээ багтай нөхөрсөг тоглолтыг хийж хүндэтгэл үзүүллээ.
Тус тэмцээнд Улаанбаатар хотын клубүүд, Орон нутгийн 20 баг өрсөлдөв.


















