Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ханги боомт 2022 онд гурван сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн экспортолжээ

2022 онд нийт 3 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн экспортолсон байна. Энэ нь бусад оноос хамгийн өндөр үзүүлэлт гэдгээрээ онцлог юм

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ханги боомт 2022 онд гурван сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн экспортолжээ
Ханги боомт 2022 онд гурван сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн экспортолжээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Дорноговь аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан "Ханги боомтод халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, ариутгал халдваргүйжүүлэлтийг стандартын дагуу зохион байгуулах, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний эргэлтийг нэмэгдүүлэх ажлын хэсэг", хилийн хяналтын байгууллагын албан хаагчид хамтран цар тахлын үед үүргээ амжилттай хэрэгжүүлж ажиллалаа.

Ажлын хүрээнд экспортын болон тээврийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран 2022 онд нийт 3 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн экспортолсон байна. Энэ нь бусад оноос хамгийн өндөр үзүүлэлт гэдгээрээ онцлог юм.

Ханги боомтын зөвлөл

Хуваалцах