Ханиад, томуу нэмэгдэх үеэр ажиллах эмнэлгийн ажилчдын илүү цагийн хөлсийг шийдвэрлэнэ
Ханиад, томуугийн дэгдэлт нэмэгдэх үеэр илүү цагаар ажиллах эмч, сувилагч, эмнэлгийн ажилчдын илүү цагийн хөлсийг салбарын яам шийдвэрлэнэ гэж Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэллээ.
Мэдээллийн алба

Ханиад, томуугийн дэгдэлт нэмэгдэх үеэр илүү цагаар ажиллах эмч, сувилагч, эмнэлгийн ажилчдын илүү цагийн хөлсийг салбарын яам шийдвэрлэнэ гэж Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэллээ.
Тэрбээр “Өнгөрсөн жил бид туршлагагүй байсан. Гэнэтийн нөхцөлд Засгийн газар нөөц хөрөнгөөсөө илүү цагаар ажиллах хүмүүсийн цалин мөнгө, эм тариа зэргийг шийдсэн. Энэ жил бид алдаагаа давтахгүй туршлагатай, бэлтгэлтэй байна” гэсэн юм. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн ярианд анхаарлаа хандуулъя.


















