Ханиад томуутай холбоотой дуудлага их иржээ
Баярын өдрүүдэд Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвд хүүхдийн ханиад томуутай холбоотой дуудлага их ирсэн байна.
Мэдээллийн алба

Баярын өдрүүдэд Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвд хүүхдийн ханиад томуутай холбоотой дуудлага их ирсэн байна. Харин хоолны хордлоготой холбоотой дуудлага ирээгүй гэж Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвийн ээлжийн ахлагч н.Халиунаа ярилаа.
Хүүхдийн дуудлагыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад дуудлагын тоо 558 буюу 7.5 хувиар буурсан байна. Утсаар зөвлөгөө авах иргэдийн тоо 4957 буюу 58.5 хувиар нэмэгджээ.
Яаралтай дуудлага 630 буюу 2.2 хувиар, 20 минутад очих түргэн тусламж 857 буюу 5.1 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Түүнчлэн мэдрэлийн болон хоол боловсруулах замын өвчлөл нэмэгджээ.


















