Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ханиадны эсрэг вакцинд хамруулж байна

ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын тасагт ханиадын эсрэг томуугийн вакциныг тарьж эхлээд байна. Уг вакциныг томуугийн дэгдэлт гардаг бүс нутгийн өвчлөмтгий өндөр настан, хүүхдүүд болон бусад эрсдэлтэй хүмүүс сайн дураар тариулах боломжтой юм байна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ханиадны эсрэг  вакцинд  хамруулж байна
Ханиадны эсрэг вакцинд хамруулж байна. Зураг: МҮОНРТ

ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын тасагт ханиадын эсрэг томуугийн вакциныг тарьж эхлээд байна. Уг вакциныг томуугийн дэгдэлт гардаг бүс нутгийн өвчлөмтгий өндөр настан, хүүхдүүд болон бусад эрсдэлтэй хүмүүс сайн дураар тариулах боломжтой юм байна.

Томуугийн дэгдэлтээс сэргийлэх зорилгоор дэгдэлт эхлэхээс 1-2 сарын өмнө тариулах хэрэгтэй бөгөөд уг вакцинд гурваас дээш насны хүүхэд болон насанд хүрэгсэд хамрагдаж болно.

Томуугийн вакциныг халуунтай, томуугийн хам шинжтэй болон цочмог өвчний үед, архаг өвчний сэдрэлтийн үед болон вакцины найрлагад орсон бодисууд болон өндөгний уурагт харшилтай, эпилепси, мэдрэлийн эмгэгтэй, жирэмсэн эмэгтэйчүүдэд тарьж болохгүй” гэдгийг албаны хүмүүс анхааруулж байна. Уг тарилгыг булчинд нэг удаа тарьж, дархлаа тогтоодог.

ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинет ажлын өдөрт 9.00-15.00 цагийн хооронд үйлчилж байгаа бөгөөд томуугийн вакцин 10 мянган төгрөгийн үнэтэй юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг та 453849 дугаарын утаснаас лавлаарай.

Түлхүүр үг:Ханиадны эсрэг вакцинд хамруулж байна
Хуваалцах