Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хар тамхи борлуулах гэж байсан бүлэг этгээдийг баривчлав

Цагдаагийн алба хаагчид хар тамхи зарж борлуулах гэж байсан бүлэг этгээдийн үйлдлийг таслан зогсоосон байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 23-нд 19-33 настай бүлэг этгээд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бэлдмэлийг бусдад зарж борлуулах гэж байгаад үйлдэл дээрээ баригджээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хар тамхи борлуулах гэж байсан бүлэг этгээдийг баривчлав
Хар тамхи борлуулах гэж байсан бүлэг этгээдийг баривчлав. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн алба хаагчид хар тамхи зарж борлуулах гэж байсан бүлэг этгээдийн үйлдлийг таслан зогсоосон байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 23-нд 19-33 настай бүлэг этгээд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бэлдмэлийг бусдад зарж борлуулах гэж байгаад үйлдэл дээрээ баригджээ. Тэднийг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.

Үүнээс гадна энэ сарын 21-нд 18-19 насны хоёр эрэгтэй амиа хорлосон хэрэг гарчээ. Тэд ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх тасгийн байнгын бүртгэлд орсон олон жил хар тамхи хэрэглэсэн залуус байжээ. Нас барсан хоёр залуугийн үхлийн шалтгаан амиа хорлолт мөн эсэхийг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоох юм байна.

Хуваалцах